Түгээмэл асуултууд
Захиалга, төлбөр, хүргэлт, буцаалт, бүтээгдэхүүний талаарх нийтлэг асуултуудад хариулт.
Захиалга & Төлбөр
Бүтээгдэхүүн сонгох → Сагсанд хийх → Checkout хуудсаар хүргэлтийн мэдээлэл бөглөх → QPay эсвэл дансаар шилжүүлэг хийж төлбөр төлөх. Төлбөр баталгаажсаны дараа бүтээгдэхүүн хүргэгдэж, имэйлээр мэдэгдэл очно.
Хүргэлт
Улаанбаатар дотор: энгийн хүргэлт 1-2 ажлын өдөрт, яаралтай хүргэлт — өдөртөө хүргэнэ (15:00 хүртэл захиалбал). Хугацаанаас хойш захиалбал маргааш хүргэнэ.
Буцаалт
Бүтээгдэхүүн гэмтэлтэй ирсэн бол хүлээн авснаас хойш 48 цагийн дотор буцааж авна. Нэрээр хийсэн оосорт энэ нөхцөл үйлчлэхгүй (доорх хэсгийг үзнэ үү).
Бүтээгдэхүүн
Манай бүтээгдэхүүнүүд 3 нас болон түүнээс дээш насны хүүхдэд тохиромжтой.
Нэрээр хийсэн бүтээгдэхүүн
Нэрээр тусгайлан хийдэг бүтээгдэхүүн. 72 цагийн дотор хүргэнэ. Нэрээр хийсэн тул буцаалтгүй. Гэхдээ гэмтэлтэй ирсэн эсвэл таны өгсөн нэрээс өөр бичигдсэн бол 48 цагийн дотор үнэгүй солиж өгнө.
Энэ нь зөвхөн нэрийн оосорт хамаарна. Бусад бүтээгдэхүүн гэмтэлтэй ирсэн бол 48 цагийн дотор буцааж авна.
Асуулт байна уу?
Instagram DM эсвэл утсаар холбогдоорой — ажлын өдрүүдэд 1 цагийн дотор хариулна.